2021 онд дэлхийн онлайн худалдааны зах зээл 4.9 трилон доллар болно
eMarketer -аас хийсэн судалгаагаар онлайн худалдааны дэлхийн зах зээл 2014 оноос хойш жил бүр 15-17 орчим хувиар өссөөр 2020 онд 4.1 трилон доллар, 2021 онд 4.9 трилон доллар болох ажээ.
Онлайн худалдааны хамгийн том зах зээл Хятад
2019 оны онлайн худалдааны хамгийн том 10 зах зээлийг eMarketer -аас нэрлэжээ. Жагсаалтыг Хятад улс тэргүүлж, АНУ хоёрдугаар байранд оржээ.
Ойрын 2-3 жилд Монголын онлайн худалдааны зах зээл хурдацтай өснө
Монголд онлайн худалдааны үйлчилгээ үзүүлдэг компаниуд бий болоод нэлээд хэдэн жил болжээ. Эдгээр нь голдуу бизнесээс хэрэглэгч рүү (B2C) чиглэсэн байна. Дэлхийн онлайн худалдааны нийт зах зээлийн 80 орчим хувь нь бизнесээс бизнес рүү (B2B) чиглэсэн байдаг ажээ. DManager-ийн баг энэ хандлагад нийцүүлэн бизнесээс бизнес рүү (B2B) чиглэсэн онлайн худалдааны үйлчилгээний модулийг програмдаа нэмсэн.
Онлайн захиалгын дүн 1 тэрбум төгрөгт хүрлээ
Манай баг "Нэг сард 3 тэрбум төгрөгийн онлайн захиалга авна" гэсэн зорилт тавин 7 сарын өмнө ажлаа эхлүүлсэн. Тэр үед энэ зорилт хэзээ биелэх болоо гэж зүрхшээн бодож байлаа. Учир нь бид зах зээлийн ердөө 20 гаран хувьд л үйлчилгээгээ санал болгоно. Бас ийм дүнтэй онлайн худалдаа хийж байсан туршлагатай хүн манай багт байхгүй байлаа. Алхам алхамаар тасралтгүй урагшилсаар онлайн захиалгын дүн 1 тэрбум төгрөгт хүрлээ.
DManager